Би шалиг залуу (шүлэг)
Надад дурлаад хэрэггүй гэж би хэлдэг
Намайг хайрлаад нэмэргүй гэж би мэддэг
Нойтон сормуустай охидыг орхиод л оддог
Нуулгүй хэлэхэд би шалиг залуу
Өдөр шөнөгүй охид дуудлага шиднэ
Өрөвдсөн нэгэндээ хааяа хариулчихна
Өөдөөс гомдоллон аргадуулахыг шаардана
Өнчин ганц сарнай байхад л болчихно
Гүйгээд л хүрээд ирсэн нь тэд нар
Гунихаа мэдэж байж хайраа авчирдаг над дээр
Гараа тосоод л хүлээгээд авдаг тэр дөрвөн үсэг
Гагцхүү надаас хэзээ ч очихгүй тэр гурван үгс
Зүрх минь охидыг багтаах томоос том зайтай
Зүүд минь тэднийг зөгнөх олонгоос олон хоногтой
Замнал минь тэдэнтэй учрах салаа салаа жимтэй
Зоригтой хэлнээ яадаг юм би шалиг залуу
Хүүхэмсэг гэж хараан бухимдах хэрэггүй биз
Хүсээгүй байхад чинь хөтлөөд алхаагүй биз
Хаягдаад уйлсандаа шарлахаад шаардлагагүй биз
Хайр минь очихгүйгээс хойш хамт удаад дэмий биз
Яагаад ч засрахгүй миний хүүхний шунал
Яс махтай минь зууралдчихсан хүсэл
Шалиг залуу би шалигаараа л дуусна
Шариландаа хүртэл энэ нэрээ авч орно…
Эх сурвалж: Tumee