Friday, 2024-11-22, 12:06 PM
Welcome, Guest | RSS
Цаг
Menu
Golomt Bank2
Banner
Mr.Pizza
Banner
Login form
Calendar
«  July 2013  »
SuMoTuWeThFrSa
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Main » 2013 » July » 20 » Анаис Нин. Хар салхи (эротик өгүүллэг)
9:52 PM
Анаис Нин. Хар салхи (эротик өгүүллэг)


Анаис Нин. Хар салхи (эротик өгүүллэг)
Анаис Нин. Хар салхи (эротик өгүүллэг)

- эротик өгүүллэг -

Дейя дахь наран шарлагын газар очих болгон би хоёр залуу бүсгүйтэй байнга тааралддаг байлаа. Тэдний нэг нь бяцхан хөвгүүнтэй тун төстэй богино халимаг үстэй, дугуй нүүртэй, жижигхэн биетэй, нөгөөдөх нь тун гуалиг, толгой биеийн харьцаа нь өв тэгш гэж хэлж болмоор ийм хоёр бүсгүй.  
   

Тэд бүхэл өдөржингөө үл хагацна. Дейяд ирсэн хэн бүхэн өөрийн эрхгүй бие биенээ таньдаг болдог, учир нь тэнд ердөө л ганцхан хүнсний дэлгүүртэй бөгөөд мөн цорын ганц шуудангийн газарт бүгд л очицгооно. Гагцхүү энэ хоёр бүсгүй хэнтэй ч яриа үл өднө. Өндөр нь тун царайлаг, өтгөн хөмсөг, урт хар үс, том цэнхэр нүдтэй ажээ.
    
Тэдний ийн сонин нууцлаг байдал нь миний сонирхлыг өөрийн эрхгүй татав. Тэд эгээ л ховсдуулсан ертөнцөд амьдарч буй мэт аливааг огт үл сонирхоно. Өдөржин л чимээгүй сэлцгээж, элсэн дээр хэвтэн биеэ шарахдаа ном уншина.
    
Гэнэт нэг өдөр Африкийн хар салхи гэнэт салхилж, хэд хоногийн турш огт намдсангүй. Энэхүү салхи нь туйлын халуун, бас хуурай төдийгүй хавийн юмыг хаман хуйларч, энд тэнд мод хугачин, хаалга тасхийлгэж, нүд рүү шороо оруулан, шууран исгэрч үнэндээ сэтгэл давчдуулам байлаа. Унтаж амарч, гадуур зугаалах ч боломжгүй, тайван сууж, бүр юм унших ч арга байсангүй. Оюун санаа маань ч энэхүү салхи шиг хуйларч тогтворгүй болсон байлаа.
    
Энэ салхи нь африкийн үнэрийг тэр дундаа  зэрлэг амьтдын мэдэгдэм хүнд үнэрийг тууж иржээ. Тэр нь дотор эвгүйрүүлж, сэтгэл санааг улам бүр үймрүүлнэ.
    
Намайг харьж явахад салхи ахин ширүүсч эхлэв. Нөгөө хоёр бүсгүй миний урдхан талд гараараа банзалаа байдгаараа даран явж харагдав. Тэдний гэрийн хажуугаар намайг өнгөрөхөд  тэд намайг анзаарч:
-Манайд орж салхи намдахыг хүлээхгүй юу дээ гэдэг юм байна.
    
Бид гэрт нь хамтдаа орлоо. Тэд тун хямдхан хөлсөлсөн мавритани маягийн байранд амьдарч байлаа. Хуучирч чийхарсан хаалга нь бүрэн сайн хаагддаггүй бөгөөд салхинд улам бүр онголзоно. Би тэдэнтэй тариачдын тавилгатай том чулуун дугуй өрөөнд хамт хэсэг суув.
    
Арай залуухан нь босч цай авчирч өгөхөөр явав. Ингээд би салхинаас нэлээд халтартсан үзэсгэлэнт бүсгүйтэй хоёул үлдлээ. Тэрээр:
-Энэ салхи намдахгүй бол би галзуурах байх аа гэв. Тэр хаалгаа хаахаар хэд хэд босов. Эгээ л нэг урилгагүй зочин тэднийд орж ирэх гээд улайрч  хичнээн хөөж гаргасан ч ахин орох гэж хаалгыг эвдэх гэж оролдож буй мэт санагдана. Тэр эмэгтэйд ч мөн тэгж санагдсан бололтой, түүний тэвчээр алдарчээ.  
    
Сүүлдээ тэр бүр залхаж, яагаад ч нэмэргүйгээ ойлгосон бололтой хэсэг байснаа надад нэгэн түүхийг өгүүлсэн билээ.. Тэрээр католик сүмд орж ирээд ламд нүглээ наминчилж буй юм шиг харагдаж байлаа.
    
"Энэ газар би уг нь анх ирэхдээ бодол санаагаа цэгцэлж, сайхан амрахыг хүссэн авч энэ салхийг шуурч эхэлсэн тэр өдрөөс хойш харин ч бүр мартах гэж оролдож байсан таагүй дурсамжууд нь улам бүр сэргэж сэтгэл тавгүйтүүлж байна.  
    
Би Америкийн баруун хэсэгт орших жирийн нэгэн хотод төрсөн хүн. Багадаа гадаадын олон орны тухай их уншдаг байсан агаад ямар ч үнээр хамаагүй хилийн чанадад гарахыг их л мөрөөддөг байлаа. Тэр байтугай анхныхаа нөхөртэйгээ учирахаасаа өмнө түүний өмнө нь Хятадад амьдарч байсан гэдгийг нь дуулчихаад шууд л дурлачихаж билээ. Тэгтэл тэр ч надад дурлаж ингээд би ердөө л Хятад оронтой гэрлэчихсэн юм. Түүнийг би жирийн хүн гэж хүлээж авч яагаад ч юм огт чадахгүй байлаа. Тэрээр өндөр, гуалиг, гучин таван настай ч наснаасаа ахимаг харагддаг нэгэн байлаа. Хятадад өнгөрүүлсэн түүний амьдрал тийм ч амар байгаагүй гэдэг. Яг юу эрхэлдэгээ огт ярьдаггүй байсан агаад янз бүрийн аргаар л мөнгө олдог байв. Тэрбээр нүдний шил зүүдэг агаад яг л оюутан шиг харагдана. Нэг хэсэг би бүр Хятадад дэндүү их татагдаж сүүлдээ манай нөхөр цагаан арьстан бус ази хүн шиг санагдах болов. Бүр жирийн эрчүүдээс өөр үнэртэй юм шиг санагддаг байж билээ.
    
Төдөлгүй бид Хятад руу явав. Тэнд очоод зарц албат нараар дүүрэн маш саруулхан, хөөрхөн байшинд орцгоов. Тэндхийн охид бүсгүйчүүд ер бусын үзэсгэлэнтэй байсан нь миний гайхлыг төрүүлсэнгүй. Би яг л тэгж төсөөлж байсан юм чинь. Тэд надад яг л араб ёсоор тун хүндэтгэлтэйгээр надад үйлчилнэ. Миний үсийг самнаж, цэцгэн баглааг хэрхэн хийх тухай, мөн хятадаар хэрхэн унших, дуулж, ярих тухай зааж өгч байлаа.
    
Нөхөр бид хоёр хоёр тусдаа өрөөнд унтах авч өрөөнүүдийн хана нь цаас шиг нимгэхэн аж. Ор нь тун хатуу, туйлын нимгэхэн гудастай байсанд эхний өдрүүдэд би огт унтаж чадсангүй.
    
Миний нөхөр оройд над дээр ирж хэсэг байж байгаад л яваад өгнө. Төдөлгүй хажуу талын өрөөнөөс хоёр хүний ноцолдоод ч байгаа юм шиг авиа гарч байхыг мэдрэв. Сэрчигнэх дуу сонстож, заримдаа хоорондоо шивнэлдэнэ. Эхэндээ юу болж байгааг би огт ойлгосонгүй. Тэгээд нэгэн өдөр чимээгүй босч хаалгыг онгойлголоо. Тэгтэл юу харсан гээч. Миний нөхөр хоёр гурван зарц хүүхэнтэй хэвтээд тэднийг энхрийлж байв. Харуй бүрийд тэдний биес хоорондоо наалдчихсан мэт харагдаж байж билээ. Намайг өрөөнд ороход тэр бүгдийг хөөж гаргалаа. Би ч бархирч гарав.
    
Нөхөр минь надад: "Би Хятадад маш олон жил амьдарсан болохоор эдэнд их дасчээ. Би чамд хайртай болсон болохоороо гэрлэсэн. Гэвч чамаас бусад хүүхнүүдээс авдаг шиг таашаал авч чаддаггүй, яагаад гэдгийг би тайлбарлаж чадахгүй” гэлээ.
    
Би түүнээс үнэнийг хэлэхийг чадлаараа гуйж эхэллээ. Тэгтэл ч тэр: "Тэдний жижигхэн байдаг нь надад секс хийхэд их таалагддаг, харин чи ийм том” гэдэг юм байна. "Би тэгээд яах болж байна? Намайг гэр лүү минь явуулах уу? Чамайг хажуу талын өрөөнд өөр хүүхнүүдтэй эр эмийн явдал үйлдэж байхад би энд үлдэж чадахгүй” гэж би хэллээ.
    
Тэр намайг тайтгаруулахыг оролдож, бүр энхрийлэх гэсэн авч би буруу харж уйлсаар унтсан байлаа.
    
Маргааш орой нь намайг орондоо хэвтэж байхад тэр над дээр орж ирээд инээмсэглэн байж: " Хэрвээ чи надад үнэхээр хайртай, надаас салахыг хүсэхгүй байгаа бол бид хоёр хоёулаа таашаал авч болох зүйл хийхийг надад зөвшөөрөх үү?” гэдэг юм байна. Миний сэтгэл маш ихээр гутарч, бас хардаж үхэх гэж байсан болохоор би түүний юу гуйсан бүхнийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна гээд ам алдчихав. Миний нөхөр хувцсаа тайлахад түүний бэлэг эрхтэнд үзүүртээ том том товруутай резинэн хэрэглэл углаастай байгааг харав. Би их айж балмагдсан боловч огт эсэргүүцэл үзүүлсэнгүй. Энэ резинэн товруу нь эхлээд их л өвтгөж байсан авч сүүлдээ надад их тааламжтай мэдрэмж төрүүлдэг юм байна. Гагцхүү намайг зовоож байсан ганцхан зүйл гэвэл энэ нь түүнийг алдахгүй барьж байхад туслах болов уу л гэдэг байлаа. Дахиж хятад бүсгүйчүүдтэй орооцолдохгүй гэдгээ нөхөр минь надад андгайлав. Түүнээс хойш шөнө дөлөөр түүний өрөөнөөс сонстох авиаг чагнан хэвтдэг боллоо.  Хоёр гурван удаа энэ нь дэндүү тод дуулдаж байсан авч надад босч ирээд энэ бүхнийг нүдээр үзэх зориг хүрсэнгүй.  Энэ үеэс сэтгэлийн маш их дарамтанд орсноор сүүлдээ өвдөж турж эцэж эхлэв. Эцэст нь би түүнээс холдохоор шийдэв. Ингээд нууцаар явж Шанхай хотод ирээд зочид буудалд буулаа. Тэндээс эцэг эхдээ цахилгаан илгээж замын зардал явуулахыг гуйв.
    
Тэр буудалд нэгэн америк зохиолчтой танилцаж билээ. Тэр их өндөр, том биетэй, маш түргэн хөдөлгөөнтэй бөгөөд надтай эгээ л өөрийн анд эрэгтэй хүнтэй харьцаж байгаа юм шиг ханддаг байв. Бид бүхий л цагийг хамтдаа өнгөрүүлнэ. Сайхан зантай үедээ тэр миний өгзөг рүү алгадна. Бид хоёр нийлж аваад Шанхай хотоор хэсч, хааяа жаахан юм балгачихна.
    
Нэг удаа тэр миний өрөөнд нэлээн ууж халамцаад сүүлдээ бид хоёр эр улс шиг ноцолдож эхлэв. Тэр надад огт бууж өгөхгүй байв. Бид ноцолдсоор би нэг мэдэхэд газар унаж хөлөөрөө түүний хүзүүг давуулсан байлаа. Түүний их хүч тэнхээ, хүнд лагс бие нь таалагдав. Ингэж байхад надад түүний бие үнэр мэдрэгдэнэ. Бид их л удаан ноцолдож билээ.
    
Нөхөртэйгээ байхдаа би өөрийн том бие бас хүч тэнхээнээсээ их л зовч ичдэг байж дээ. Гэтэл энэ хүн харин ч энэ бүхнийг ил гаргаж өөрт нь таалагдаж байгаа нь мэдрэгдэж байлаа. Би их л чөлөөтэй биеэ авч явдаг болов. "Чи яг л эмэгчин арслан шиг юм. Надад энэ нь их таалагдаж байна” гэдэг юм байна.
    
Хоёул сүүлдээ их л тамирдаж орон дээрээ амьсгаагаа даран хэвтлээ. Миний өмд урагдаж, бүс маань тайлагдаж, цамц өмдний гадуур тавигджээ. Хоёр биенээ хараад бид  хөхрөлдлөө. Тэр босч надад ахин уух юм авчирч өгөв. Би амьсгаагаа дарж чадахгүй хэвтсээр л байлаа. Тэгтэл тэр гэнэт миний цамцан доогуур толгойгоо шургуулж гэдсийг минь үнсч өмд тайлж эхлэв.
    
Гэнэт утас дуугарахад бид их л цочив. Хэн байж болох билээ? Шанхайд надад таних хүн үгүй. Утсаа авахад харилцуурын цаанаас нөхрийн минь хоолой сонсогдов. Би хаана байгаагаа хэлэх шиг л болсон. Тэр надад нэг юмны талаар яриад л байсан,  би юу ч ойлгоогүй. Тэр хооронд миний шинэ найз намайг энхрийлсээр байв. Нөхөр маань намайг эргэж ирээч гэж гуйж байгааг сонсонгоо энхрийлүүлэх надад маш сайхан мэдрэмж төрүүлж байлаа. Нэлээд халамцсан найз маань намайг бүр элдэвлэж эхлэв. Өмдийг минь тайлж, намайг орон дээр хэвтүүлээд хөхөөр минь тоглоно. Энэ үед надад ямар их таашаал төрж байсныг нуух юун. Тэгээд ч утсаар яриад л баймаар байв. Хорвоогийн хамаг байдгийг хамж шимж ярьж байлаа. Тэр зарц нараа халж, над дээр ирнэ гэж амлав.
    
Тэр намайг хэрхэн хуурч, бас гомдоож, хажуухан талд минь бусадтай үүлэн борооны явдал үйлдэж байсан тэр бүхнийг би эргэн саналаа. Тэгтэл ч үзэн ядах сэтгэл эзэмдэж нөхөртөө: "Намайг эрж хайсны хэрэггүй. Би өөр хүнтэй амьдарч байгаа. Үнэндээ гэвэл тэр яг одоо миний хажууд байж, чамтай ярьж байх хооронд минь намайг энхрийлж байна” гэчихлээ. Тэгтэл ч тэр намайг хорвоо ертөнцийн хамгийн муу муухайгаар хараан доромжилсныг санаж байна. Миний бах ханав. Би утсаа тавьж лагс биет найзынхаа тэврэлтэнд мансуурсан билээ. Ингээд би түүнтэй аялалд гарсан юм… "
    
Салхи ахин хаалга онголзуулж эхлэхэд бүсгүй хаалгаа түгжихээр өндийлөө. Чагнавал салхи арай л намжжээ. Эмэгтэй эргэн ирж сандал дээр суув. Тэрээр яриагаа үргэлжлүүлэх байх гэж би бодов. Надад түүний залуухан найз охины тухай асуумаар маш их санагдаж билээ. Гэвч тэр дуугаа хураачихав. Хэдэн хормын дараа би тэндээс гарлаа. Маргааш өдөр нь биднийг шуудан дээр тааралдахад тэр намайг танихгүй юм шиг дүр үзүүлсэн билээ.

Category: +18 uguulleg | Views: 10720 | Added by: slipknot1771 | Rating: 2.2/4
Total comments: 0
Mongolian Flag letsrock
Ок
Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу[www.T1771Music.Ucoz.Net]
Мэдээний код

HTML код
BB код
Линк
Like
Голомт Банк
Xac Bank
Online
Хас Банк
Chat Box
Family life
Our poll
Rate my site
Total of answers: 0
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0