Friday, 2024-04-19, 1:33 AM
Welcome, Guest | RSS
Цаг
Menu
Golomt Bank2
Banner
Mr.Pizza
Banner
Login form
Calendar
«  July 2016  »
SuMoTuWeThFrSa
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Main » 2016 » July » 31 » MGL Rap:: Maberrant - BvH (Music Video)
9:55 AM
MGL Rap:: Maberrant - BvH (Music Video)



MGL Rap:: Maberrant - BvH (Music Video) 


 

 

 

mp3 download

 

 

 

 

  MV Lyrics::

 

Мангар минь чи юу хийж байгаа юм гэртээ хариач Аягүй бардам залуу байсан гэхдээ арай ч дээ Ганц эмэгтэйгээс болж цөхрөнгөө барж байна Би лав түүнээс хайрыг биш зөвхөн өө харж байна Чи өөрөө мэдэж байна уу? унасан гэдгээ хэр өндрөөс доош Ядам хуруундаа бөгж зүүснийг харсан тэр өдрөөс хойш Сайхан зүйл гэж алга өвчин шаналал дунд өнгөрлөө Залуу нас чинь энэ өнчин сандал дээр мөнхөрлөө Чамд хэзээ ч ирэхгүй хүнийг юуг нь хүлээж хардаг юм Хайр гэж байдаггүй юм тэр чинь хүүхэлдэйн дээр гардаг юм Явъя хамаа Монголд үнсгэлжин мундсан биш Юундаа хорогдсон юм чи түүнийг үнсэж бас унтсан биш Өөртөө хайргүй хүнийг сэтгэл дотроо бүү байлга Эмэгтэй хүнээс болж битгий толгой гудайлга Учир нь чамд "ЭЭЖ" гэдэг амьд бурхан дарь эх чинь байна Хэн ярьж байна гэж гайхаад хэрэггүй ээ лалар минь би тархи чинь байна #Дахилт: Чамайг хүлээж сууя гэхээр тархи цаанаас Өөр зүг-рүү хөтлөөд явна баруун гараас Бүгдийг мартаад явах гэхээр зүрх араас Үлдээч гэж гуйж татна зүүн гараас Чамайг хүлээж сууя гэхээр тархи цаанаас Өөр зүг-рүү хөтлөөд явна баруун гараас Бүгдийг мартаад явах гэхээр зүрх араас Үлдээч гэж гуйж татна зүүн гараас #2_р_бадаг: Хүүе тэнэгээ хаачих нь вэ суугаад жоохон эргэцүүл Хайртай хүнээ мартана гэдэг нуугаад яахав бэрх зүйл Угаасаа чи чадахгүй, учир нь чи тэр эмэгтэйд Хайртай тийм байж түүнээс сайнтай нь учирна ч гэх шиг тэнэгтээд Байхаа боль толгойноосоо наад бодлоо устга Түүний инээд чиний сэтгэлд нар болоод тусдаг Чиний сэтгэлд өөр хэн ч биш зөвхөн тэр чинь байгаа Түүнд хайртай гэдэг үг зүрхэн дээр чинь байгаа Чамайг татдаг түүний хараат бус үйлдэл Гар атгаж гүйлдээд л Дараа нь цуг pool-дээд л Шөнө унтахгүй үүрийн 7:00 хүртэл ярьж байсан Сайхан хайрын билэгдэл гээд цэцэг хүртэл тарьж байсан Дараа нь лаагаар зүрх хийгээд очоод урд нь шууд асаа Гэж чамд би хэлж байсан бодооч дурсамжуудаасаа Чи үнэхээр түүнд хайртай энэ л чиний үнэн төрх чинь байна Хэн ярьж байна гэж гайхаад хэрэггүй ээ тэнэг минь би зүрх чинь байна Чамайг хүлээж сууя гэхээр тархи цаанаас Өөр зүг-рүү хөтлөөд явна баруун гараас Бүгдийг мартаад явах гэхээр зүрх араас Үлдээч гэж гуйж татна зүүн гараас Чамайг хүлээж сууя гэхээр тархи цаанаас Өөр зүг-рүү хөтлөөд явна баруун гараас Бүгдийг мартаад явах гэхээр зүрх араас Үлдээч гэж гуйж татна зүүн гараас #3_p_бадаг:Түүнийг эргэж иртэл нь хүлээ сандал дээрээс битгий бос Чи дуугүй бай! Хамаа зүрхнийхээ үгийг битгий сонс Наадах чинь чамд хоосон төсөөлөл олгохоос өөр ид шидгүй Чамайг тэрний нөхөөс нь болгохоосоо ичдэггүй Тархи та минь тайвшир би дахиж тантай барьцахгүй Харин ингээд бууж өгөх юм бол дахиж хэнтэй ч харьцахгүй Бууж өгөөд байх юм байхгүй тэр охин сонголтоо хийсэн Үгээрээ биш ч үйлдлээрээ чамайг холд л доо гэсэн Энд сууснаас club орж дотроо засан бүжиглэсэн дээр Анх би битгий уулз наад зүрх чинь дорхноо дасна гэж хэлсэн дээ За битгий тэнэгтээрэй одоо би буруутай юу? Бусад шиг хайрлаж дурлая гэж бодсон минь буруудаа юу? Мартъя гээд мартчихдаг бол түүнийг мартчих юмсан Мартаж чадахгүй байж битгий өөртөө бардаж хямсгана Ёо ямар гуйхын ордонд төрсөн биш дээ бардам бай Өөртөө итгэлтэй байж сур тэгвэл зам чинь дардан байна Тархиа эсвэл зүрхээ дага, одоо сонголтоо хий дээ найзаа Дараа нь харамсахгүйгээр дотроо бодолтой шийдээрэй за Тархиа эсвэл зүрхээ дага, одоо сонголтоо хий дээ найзаа Дараа нь харамсахгүйгээр дотроо бодолтой шийдээрэй за

 

 

 

Category: MGL Rap | Views: 1682 | Added by: slipknot1771 | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag letsrock
Ок
Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу[www.T1771Music.Ucoz.Net]
Мэдээний код

HTML код
BB код
Линк
Like
Голомт Банк
Xac Bank
Online
Хас Банк
Chat Box
Family life
Our poll
Rate my site
Total of answers: 0
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0