Tuesday, 2024-03-19, 10:51 AM
Welcome, Guest | RSS
Цаг
Menu
Golomt Bank2
Banner
Mr.Pizza
Banner
Login form
Calendar
«  July 2013  »
SuMoTuWeThFrSa
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Main » 2013 » July » 22 » Мэдээ, мэдээлэл:: Таван жилийн дараа Монголыг БНХАУ-ын нэг муж болгон зарлана гэсэн гэнэ үү!
12:40 PM
Мэдээ, мэдээлэл:: Таван жилийн дараа Монголыг БНХАУ-ын нэг муж болгон зарлана гэсэн гэнэ үү!

Мэдээ, мэдээлэл::
  Таван жилийн дараа Монголыг БНХАУ-ын нэг муж болгон зарлана гэсэн гэнэ үү!


Том гүрнүүд монголыг наймаалцав уу?  
Саяхан болж өнгөрсөн АНУ, БНХАУ-ын Төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэр ойрын 5 жилд 400 сая хятад иргэнээ гадагш нь гаргана гэдгээ мэдэгдсэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэв.
Гэтэл бас уг уулзалтын үеэр Монгол Улсыг таван жилийн дараа өөрийнх нь муж болсныг зарлана гэдгээ Хятадын тал мэдэгдсэн тухай яриа ойрмогхоноос гарах боллоо.
Хэрэв үнэхээр тийм зүйл яригдсан бол энэ нь тун ноцтой асуудал. Эзлэн авах тухай биш зарлах тухай ярьсан гэхээр Монгол Улсын тусгаар тогтнол аль хэзээний байхгүй болчихоод, зөвхөн зарлах аятай нөхцөл нь 5 жилийн дотор бүрэн бүрдэх нь ээ дээ.
Том гүрнүүдийн удирдагчид манайхантай адил амандаа орсноо сэтгэлийн хөөрлөөр дэмий ярьж, худал амлахгүй. Тусгаар тогтносон Монгол Улсыг тийм амархан зарлаад өөртөө нэгтгээд авчих ямар боломж бүрдчихээд байгаа хэрэг вэ?!
Олон сая Хятад иргэнийг хааш нь гаргах гэсэн юм бол?
БНХАУ-ын Төрийн тэргүүн яагаад энэ санаа зорилгоо АНУ-ын Ерөнхийлөгчид хэлэх болов? Тэд юу наймаалцаж, юу гэж тохиролцсон юм бол?
Ийм асуултууд өөрийн эрхгүй гарч ирээд болдоггүй.
Эргэцүүлээд үзвэл манайд 1990 оноос хойш хэрэгжиж ирсэн бодлого, үйл ажиллагаа Монголыг Хятадын муж болгон зарлах бэлтгэл ажлыг хангахад чиглэж ирсэн мэт.
Үүнийг бодит нөхцөл байдалтай холбоод харъя л даа.
Монголыг "Хятадын Монгол” болгохыг ганц С.Баярцогт ч биш …
Монголын төр засгийн эрхийг барьж буй АН-ын удирдах бүлгийн нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн С.Баярцогт харьд өөрийн хувийн компаниа бүртгүүлэхдээ "Хятадын монгол” гэж бүртгүүлсэн тухай шуугиан нийгэмд дэгдээд удаагүй байна.
Төрийн түшээ, эрх баригч улс төрийн намын нөлөө бүхий этгээд "Хятадын Монгол” гэж бүртгүүлж байгааг олон улсын хэмжээнд хувь хүний үзэл бодлын хэрэг гэж ойлгох болов уу?!
С.Баярцогтын энэ үйл ажиллагааг зарим нь олон ургальч үзлийн нэг илрэл буюу хувь хүний хүсэл сонирхлын асуудал, эсвэл хөнгөмсөг гоомой зангийнх нь илэрхийлэл төдийд авч үзэж тайлбарлаж болох юм.
Гэхдээ хувь хүний үзэл бодол, сонирхлыг хүндэтгэн үзэхдээ бид тэр хүнийг БНХАУ-ын иргэн болохыг хүнлээн зөвшөөрч болох боловч Монгол улсыг улс үндэстнийх нь хувьд устгах, тусгаар тогтнолыг үгүй хийх бодлогыг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй билээ.
Гэтэл энэ нь ганц хувь хүний үзэл бодол, хөмсөг байдлын алдаа биш Монгол Улсын тусгаар тогтнолын эсрэг зохион байгуулалттайгаар, бодлоготойгоор хийж байгаа ажил болж таарлаа.
Үүнийг Монголын төрийн өмчит МИАТ компанийн тийзэн дээр англиар "Хятадын монгол” гэж бичигдсэн байсан талаархи баримт илчилж байна.  Төрийн өмчит, тэр тусмаа олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг компаниар ингэж сурталчилгаа хийлгэж байгаа нь Монгол Улс сайн дураараа БНХАУ-д нэгдэх хүсэл сонирхолтой юм байна гэсэн сурталчилгааг "Ардын дипломатын арга” гэгчээр дэлхийн олон нийтэд таниулж байгаа хорт бодлого юм.
Дэлхийн олон нийт ч энэхүү сурталчилгааг тэгж л хүлээж авах нь ойлгомжтой.  Монгол Улсын эрх ашиг, тусгаар тогтнолын эсрэг явуулж буй энэ бодлого, үйл ажиллагааны хариуцлагыг хүлээх эзэд ч тодорхой юм.
Энэ бол эрх баригч бүлэглэл, бүр тодруулвал "эх орноосоо урвагч”, гадныхны гар хөл болсон этгээдүүд болох МАНАН бүлэглэлийн үйл ажиллагаа юм.
Энэхүү бодлогоос гарах үр дүн тодорхой бөгөөд БНХАУ манай улсыг өөрийн мужаа болгон зарладаг юм аа гэхэд энэ нь тэдний түрэмгий бодлого биш харин Монголчуудын хүсэл сонирхол болж ойлгогдох нь ээ.
Гэвч Монголыг Хятадын муж болгох бэлтгэл ажил зөвхөн энэ төдий биш ээ.
Гамингийн сүнсэнд ээрэгдсэн Монголын түүх соёл
Монголын соёлын өвүүд БНХАУ-ын нэрээр ЮНЕСКО-д бүртгэгдсээр байгаа гэх зэрэг өмнөд хөршийн бодлогын чанартай олон ажлыг бид харсаар л суугаа.
Монгол Улсыг газрын зураг дээрээ өөртөө нэгтгээд зурчихдаг гэх мэт БНХАУ өөрийн бодлого сонирхлоо илчилсэн аль ажил явуулгыг тэр гэх вэ.
"Шанхайн Экспо-2010 хэмээх, дэлхийн хөгжил дэвшлийг харуулсан үзэсгэлэнд Хятадын павильон нь гэж томоохон музей шиг юм байсан агаад, түүхийн хэсэгт нь Чингис хааны баримал тавиастай байсан” ажээ.
Иймэрхүү баримтын нэгийг гаргаж тавьсан нэгэн нийтлэлээс иш татан дурьдахад "Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д айлчлах үеэр Хятадын Цагаан үүл гэх сүмд бараалхуулсан ажээ.
Чанчун гэдэг, шашны тэргүүн хамба нь Чингис хаан руу зорчин очиж уулзсан түүхэн үйл явдалд зориулан босгосон, бумбын (даосизм) ёсны энэ сүмд Эзэн Богдыг маань Дундад гүрний хаан хэмээдэг хятадын төрийн томчууд … энэ сүмд мөргөж хүндэтгэдэг аж.
Чингээд эхлэхээр нь манайхан эвгүй байдалд орсон гэдэг. Дагаад мөргөвөл хятад шашинд орсон болчих гээд, эс мөргөвөл Чингис хаанаа үл ойшоосон болчих гээд.
Их хаан маань … Чанчун бумбатай захидлаар харилцаж, ном хаялцдаг байж л дээ. 1219 оны захидалдаа, бидний өвөг бол Хүннү гэсэн нь чухаг мэдээлэл болж, хүннү түрэг үү, монгол уу гэсэн маргааныг таслахад үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Хуулбар нь манай ШУА-д буй. Бусад захидалд нь ч чухал мэдээлэл байж болох хэдий ч … нууцлаад ил гаргадаггүй юмсанж.
Харин тэр удаад, МУИС-ийн багш, Бээжингийн их сургуульд хятад судлалаар докторын зэрэг хамгаалахаар суралцаж, багшилж асан, манай авъяаслаг, ирээдүйтэй залуу судлаач, Чингис хааны нууц захидлуудыг ил болгож шинжлэх ухааны эргэлтэд оруулах нь Монгол улс үндэстэнд маш их ач холбогдолтой гэж үздэг …
Ц.Ганбаатар орчуулагч хийн үйлчилж явахдаа Цагаан үүл сүмд энэ санаагаа ерөнхийлөгчид хэлж, тэр талаар асуухад нь хятадууд тулгамдаад, хуулбарыг нь өгнө гэсэн бололтой байдаг.  Энэ үйл явдалд Ц.Ганбаатар маш их баясч, чухам аз жаргалын дээдэд умбан явж дээ. Гэтэл ерөнхийлөгч Хятадаас явсны дараахан Ц.Ганбаатар нас баржээ. Цээжиндээ хутгалуулсан түүнийг Хятадын цагдаа нар амиа хорлосон гэж дүгнэжээ.
Эзэн Чингис хааны өөрийнх нь захидал гэхээр ямар үнэлж баршгүй дурсгал болох нь тодорхой. Харин ерөнхийлөгч маань хэр үнэлсэн юм бол, тэр талаар ярьсан хэлсэн нь төдийлөн дуулдаагүй.”.
Сэтгүүлч Ч.Мөнхбаярын харамсаж халаглан бичсэн "Судлаач Ц.Ганбаатар амь үрэгдсэн хэрэгт хариуцлагагүй хандсан ЗГ …” гарчигтай нийтлэлд дурьдсан дээрхи жишээ бол Монголын түүх соёлыг Хятадын түүх соёлын нэг хэсэг болгож харуулах, Хятад Монгол хоёр бол угтаа нэг улс үндэстэн гэсэн ойлголтыг  дэлхий дахинд төрүүлэхийг зорьж ирсэн өмнөд хөршийн бодлогын хэрэгжилтийн, манайхан төдий л хайхрахгүй өнгөрч байгаа олон үйл явдлын нэг нь юм.
Эртний түүхтэй, хөрш орших манай хоёр орны хувьд Хятадын бодлогод барьц болох түүхийн хуудас ч нэлээд бий. Тухайлбал Хубилай хаан Хятад гүрнийг захирч байснаас эхлэн Манж гүрний захиргаанд хоёул байсан зэргийг дурьдаж болно.
Өнөөдөр тэгвэл Монголын Төрийн эрх барьж буй АН-ын эрхэмүүд Монголын түүхийг БНХАУ-ын төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд шуурхай чиглүүлэн үйлчилж эхлэлээ. Үүний хамгийн сүүлчийн жишээ нь Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилсөн зэрэг хэрэг явдлууд юм.
Энэ бол "нэгэн дээвэр доор” байсан Хятад Монгол хоёрыг салгаж Монгол Улсын тусгаар тогтнолыг хангасан Ардын хувьсгалыг Монголчууд өөрсдөө буруу хэрэг гэж үзээд "Ардын хувьсгалын ой”-г тэмдэглэхээс, нийслэлийнхээ төв талбайн "Сүхбаатар” гэдэг нэрнээс хүртэл татгалзсан гэж тайлбарлах нотолгоог бүрдүүлж өгч байгаа хэрэг юм.
Энэ бодлогын өөр нэг хорлонтой санаа зорилго нь Монгол улсын тусгаар тогтнолын түүхийг нь мартуулах явдал юм.
Түүхээ байтугай монгол хэлээ үл ойшоох болж байгаа өнөөгийнхөн 5 жилийн дараа бол үнэхээр юугаа ч мэдэхгүй, ойлгохгүй болно.
Тэр үед Оросод колоничлогдож "Гулаг олтирог” гэгчид "тамлуулж байсан” монголчууд угсаа гарвал нэгтэй Хан үндэстнийхээ ачаар аврагдаж буцаж нэгдлээ гэх суртал нэвтрүүлгийг хамгийн үнэн түүх хэмээн хүлээн авах нь ойлгомжтой.
Харийн бодлогыг хэрэгжүүлэх ажилд бие биенээсээ илүү гарах гэж өрсөлдсөн эрх баригч намуудын хийж байгаа ажил энэ.
Ямар сайндаа сүүлийн 20 гаруй жил хэрэгжиж ирсэн бодлого хаашаа хөтлөж байгааг хамгийн сайн мэдэх УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хүртэл АН-ын илэрхий увайгүй байдалд нь эгдүүцэхдээ "Яасан салж өгдөггүй Гамингийн сүнс вэ! …” хэмээн УИХ-ын чуулганы танхимд дуу алдах вэ дээ.
Үнэхээр л сөнөсөн гамингийн хорсол өнөөдрийн АН-ынхнаас гарч, улс төрийн бодлогыг үл ойлгох "хар массыг” турхирч байгааг өнөөдрийн хийрхэсэн талцал маргаанаас бид харсаар байгаа.  Гэвч хэрэг явдал үүгээр зогсохгүй ээ…
Монголын эдийн засгийн алдсан жолоо цулбуур 
Өнөөдөр Монгол улс бүх хэрэглээгээ зөвхөн өмнөд хөршөөсөө хангаж байна. 1990 оноос өмнө байсан бүх үйлдвэрүүдийг хувьчлал нэрээр устган үгүй хийж, тоног төхөөрөмжүүдийг нь урагш нь зөөж гаргахдаа социализмын хоцрогдсон технологийг орчин үеийн шинэ технологийн үйлдвэрүүдээр солино хэмээн сурталчилж байсныг энд дурсах нь илүүц биз.
Харин одоо нөгөөх үйлдвэрийн байр савуудад нь хятадын гар үйлдвэрийн багаж хэрэгсэл голдуу ашигласан жижиг дунд үйлдвэр нэртэй аж ахуйнуудыг ихэвчлэн хятад иргэд эрхлэн явуулж байгааг бид харж байгаа.
Хөрөнгө оруулалт нэрээр Монголын уул уурхай, байгалийн баялаг, газар нутгийг Хятад иргэд эзэмшин, эзэн суух нь нэмэгдсээр байна.
Өмнөговь, Дорноговь, Дорнод, Ховд зэрэг аймгууд газар нутгийнхаа хувьд үндсэндээ өмнөд хөршийн иргэдийн нэргүй эзэмшил нутаг нь болчихоод байгааг ч үгүйсгэх аргагүй биз ээ.
Арьс шир, ноос ноолуур болон бусад түүхий эдийн зах зээлийн үнэ ханшийг хятад иргэд тогтоож, тэр ч байтугай махны үнэ ханшид ч тэд нөлөөлж байгаа нь нууц биш ээ.
Товчхондоо бол өнөөдөр Монгол Улсын экспорт, импорт үндсэндээ зөвхөн БНХАУ-д хамаардаг тоо баримтыг энд дурьдах ч шаардлагагүй байх.
Тэр ч байтугай түүхий нефтээ урагш нь хямд гаргаж боловсруулуулаад шатахуун болгон өндөр үнээр буцааж авч байгаагаа хөгжил дэвшил хэмээн эрх баригчид маань сайрхдаг боллоо.
Монгол иргэдийн олонхи нь зөвхөн өмнөд хөршийн бараа бүтээгдэхүүнийг наймаалах ажил эрхлэн амьдардаг болсон.
Бүр тодруулж хэлвэл өмнөд хөрш маань хэд хоног хилээ хаахад монголчуудын олонхи нь амьдрах аргагүй болдог эдийн засгийн хараат байдал нэгэнт бий болчихоод байна.
Гэтэл эсрэгээрээ Нарантуул захын наймаачдын хөрөнгө оруулалтаар Эрээн хот бий болон цэцэглэн хөгжиж, Монгол дахь их бүтээн байгуулалт гэгч нь өмнөд хөршийн барилгын материалын үйлдвэрүүдийн хөрөнгө оруулалтын тасралтгүй урсгал болсныг монголчууд бүгдээрээ л ярьсаар байгаа.
Харин нийгмийн баялгийг бүтээгч, өргөн хэрэгцээний бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн өөрийн зах зээлийг хангаж болох нэгч томхон үйлдвэр барих байгуулах тухай эрх баригчид өнөөдрийг хүртэл ярихгүй байгаа. Албан ёсны бодлогынх нь мөрийн хөтөлбөрүүдээс ард иргэд минь сонирхоод үзээрэй.
Зөвхөн "жижиг дунд үйлдвэрийг дэмжинэ” гэсэн л үг өгүүлбэрээс өөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээр өөрсдийгөө хангах үйлдвэржилтийн бодлогыг та эрээд олохгүй.
Монгол төрийг барьж буй эрх баригчдын хэрэгжүүлж буй эдийн засгийн бодлого нэг иймэрхүү.
Хамгийн харамсалтай нь Монголд өрнөж байгаа их бүтээн байгуулалт гэгч нь зөвхөн орон сууц, зам талбайн тохижилт, авто зам, төмөр зам гэх мэтээр өндөр өртөг зардалтай ч нийгмийн баялагийг бүтээж бий болгодоггүй, ард иргэдийн  аж амьдралыг сайжруулахад өчүүхэн ч нэмэр болдоггүй дэд салбарууд юм.
Дараа жил нь дахиад шинэчлэх гэх мэтээр үргүй зардал сүйтгэлийг байнга явуулж болдог "нураан байгуулалт”-ын энэ бодлогын үр дүнд асар их зээлийг гаднаас авч өрийн намагт улс орныг шигтгэж байгаа.
Гэтэл эцэстээ энэ их өр зээлийг хэн нэгэн, тухайлбал БНХАУ худалдан авбал ёстой л өөрийн мужаа гэж зарлахад хэн ч хориг тавих боломжгүй.
Тэгэхлээр өнөөгийн эрх баригчид хэний төлөө ажиллаад байна вэ?!
Гэвч бас болоогүй ээ. Бүр ч эмзэг асуудал цаана нь яригдана.
Хүн ам зүйн эсрэг бодлого хийгээд Монголд хэн олуулаа болох гээд байна 
Өнөөдөр бүтээн байгуулалтын ажил хийлгэх нэрээр Хятад иргэдийг вагон вагоноор зөөж авчирч байна. Харин ажилгүй, орлогогүй монгол иргэдийн цуваа харийг зорьсоор байна. Хөрөнгө оруулалт нэрээр мөнгөө бариад орж ирэн суурьсаж буй иргэдийн дийлэнх нь хятад иргэд байгаа.
Ажилгүй орлогогүйн эрхээр харийг зорьсон, зорьж байгаа монгол залуусын гэр бүлийн амьдрал сарниж, бутарч, өрх толгойлсон ээжүүд, хагас өнчин, золбин тэнэмэл хүүхдүүд бий болж, харьд одсон монгол залуусын орон зайг харийн иргэд эзлэн сууж, гадаад хүнтэй гэр бүл болох явдал бараг амьдралын шаардлага болж хувирлаа.
Нийгмийн амьдралд үүсэж бий болсон гэр бүлийн харилцааны замбараагүй байдлын эрхээр бэлгийн замын элдэв халдварт өвчний тархалт дэндэж, энэ нь монголчуудын хүн амын өсөлтөд ч сөрөг нөлөөлөх үр дагаварт хүргэж мэдэхээр байна.
Зөвхөн бэлгийн замын халдварт өвчнүүд ч биш, хоол хүнсний аюулгүй байдал алдагдсанаас, хөрс усаа бохирдуулж хордуулснаас, хүн амаа нийслэлдээ бөөгнөрүүлэн амьсгалах агаарыг нь хорт утаа болгосноор ургийн гажиг, согогтой хүүхэд мэндлэх нь дэлхийн жишгээс өндөр болж, монгол хүн хорт хавдар гэх мэт өвчлөлөөр дэлхийд тэргүүлэх болсон зэрэг нь Монголчуудыг Үндэстнийх нь хувьд устгах бодлого явж байна гэж хэлэхэд хилсдэхгүй ээ.
Манайд гэнэтийн осол болон гэмт хэргийн улмаас амь насаа алдагсдын тоо дайн тулаантай улсад амь үрэгдэгсдийн тооноос давж гарч байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг бус удаа анхааруулан сануулж байсныг энд давтах нь илүүц биз ээ.
Монгол Үндэстнийг устгах бодлого явагдаж байна гэж үзэх илэрхий баримт шалтгаанууд ч бас бий. Тухайлбал Хятад иргэд монголын хууль зөрчин дураар авирлаж, монгол иргэдийн амь нас эрүүл мэндийг хохироож, тэр ч байтугай цагдааг нь зодож хүнд гэмтэл учруулаад ял шийтгэлгүй өнгөрч байхад Монголын төр, Цагдаа шүүх прокурор хэний эрх ашгийг хамгаалах үүрэг хүлээж, хэний удирдлагаар ажиллаад байгаа юм бэ хэмээн олон нийт гайхаж л байсан.
Төр засгийн хариуцлагатай чухал албан тушаалуудад илэрхий урд хөршийн эрх ашгийг хамгаалсан этгээдүүд тавигддаг болсон талаар, тэр ч байтугай шууд урд хөршийн удирдамж зөвлөгөөгөөр тавигдаж байна гэсэн хардлага, яриа ч олон нийтийн дунд явж л байгаа.
БНХАУ-д өөрийн эзэмшил томоохон эдлэн, үл хөдлөх хөрөнгөтэй болсон, алсдаа суурьших сэтгэлтэй хүн Монголын Төрийг сүүлийн 20 гаруй жил барьж ирсэн намуудын нөлөө бүхий этгээдүүд, тэдний хамаатан садан, санхүүг нь барьдаг хань хамсаатнууд  дотор олон байдгийг, тэднээр дамжин ялангуяа МАН-д сонгуулийн компанит ажилд зориулсан хөрөнгө мөнгө орж ирдэг талаар ч олон нийтийн дунд яригддаг нь нууц биш билээ.
Энэ бүхнийг нэгтгээд үзвэл "Улам олуулаа болъё!” гэх уриа, тэр бодлогын  хэрэгжилтээр Монголд хэн олуулаа болох гээд байна вэ? гэсэн хардлагыг өөрийн эрхгүй төрүүлээд байх юм. Монголын эрх ашгийн эсрэг дуугарах хүний тоо л нэмэгдээд байх шиг.
Монголын эрх баригч бүлэглэл Хятадын төрд зүтгэж байна уу!   
Дээрх бүхнийг эрэгцүүлээд бодохоор Монгол улсын төр байхгүй болчихоод бидний сонгосон этгээдүүд Хятадын төрд зүтгэж байгаа юм биш үү гэсэн сэтгэгдэл уншигч танд төрж байгаа биз.
Тэгж ч дүгнэхээс аргагүй зарим баримтыг нэмж сануулъя.
Монголын жижиг дунд үйлдвэрийг дэмжихэд зориулж БНХАУ-аас олгосон хөнгөлөлттэй зээлийг манай уул уурхайд орж ирсэн Хятадын  компанид өгчихөөд зээлийн өрийг нь хүүтэй төлөх ачааг Монгол Улсын нуруунд авч үлдсэн хэргүүд ч хэвлэлээр шуугиан дэгдээж л байсан.
Үндэсний үзэлтэй ганц нэг Өвөр монгол иргэн манайд иргэний харъяалал горьдон орж ирэхэд нь манай тагнуулын байгууллагын нэрээр тэднийг барьж хорьж, залхаан цээрлүүлдэгийн жишээг ч Монголчууд нэг биш харлаа.
Товчоор хэлбэл Монголыг Хятадчилах бодлого ийнхүү эрчимтэй явагдаж байна.
Монголын ард түмэн түүхэн их хөрш БНХАУ-ын эдийн засаг харьцангуй түргэн хөгжиж, дэлхийн тэргүүлэх хөгжилтэй улсын нэгэн болж байгааг бид харж байгаа. Хүн ардынхаа сайн сайхны төлөө явуулж байгаа БНХАУ-ын Төрийн бодлогын, Хятадын ард түмний гайхамшигтай хөдөлмөрч чанарыг Монголчууд бид бүхэн бахдан хүндэлдэг.
Гэхдээ энэ нь Монгол улс тусгаар тогтнолоо найр тавьж өгөхийг хүлээн зөвшөөрнө гэсэн хэрэг биш ээ.
Гэтэл хоёр Солонгос, хоёр Герман, эсвэл хоёр Вьетнам нэгдэхийг хэн ч эсэргүүцэж болохгүйтэй адил дэлхийн олон нийтийн зүгээс ямар нэгэн эсэргүүцэлгүйгээр Монголыг Хятадад нэгтгэх ийм л нөхцөл байдлыг бүрдүүлэх ажлыг Монголын эрх баригчид, эрх барьж ирсэн МАНАН бүлэглэл явуулж иржээ.
Түвдийн ард түмний хувь заяа Монголд ойрхон болчихсон юм биш үү?! …   
О.Лхагвадорж SONIN
[www.T1771Music.Ucoz.Net]

Category: mgl news | Views: 2047 | Added by: slipknot1771 | Rating: 0.0/0
Total comments: 1
1
2013-08-27 9:00 AM
ёоо монголоо алдсан хүмүүс вэ?

Mongolian Flag letsrock
Ок
Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу[www.T1771Music.Ucoz.Net]
Мэдээний код

HTML код
BB код
Линк
Like
Голомт Банк
Xac Bank
Online
Хас Банк
Chat Box
Family life
Our poll
Rate my site
Total of answers: 0
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0